Мэндчилгээ

Манай вебсайтаар зочилж буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье…

”ГАЗКОМ” ХХК нь 2013 онд Дэлхий нийтэд тулгамдаад буй хүлэмжийн хий багасгах байгальд ээлтэй, цэвэр технологийг Монгол улсдаа нэвтрүүлэх зорилготойгоор анх үүсгэн байгуулагдсан ба үүнтэй холбоотойгоор олон төсөл, хандивуудыг гадаадын компаниудтай хамтран хэрэгжүүлж ирсэн.

Бид 2018 оноос Монгол улсад сүүлийн 30 гаруй жил гамшгийн хэмжээнд нүүрлэж буй, нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдлыг бодитоор бууруулах томоохон ажлыг санаачлан “Хийн Шийдэл” төслийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төсөл нь Улаанбаатар хот төдийгүй цаашлаад 21 аймаг, 330 сумыг хамрах зорилготой бөгөөд Монгол улсын төр засгийн зүгээс бидний ажлыг дэмжин олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж хэрэглүүлж байгаа нь хамгийн чухал ач холбогдолтой цагаа олсон ажил гэж харж байна. Төрөлх Улаанбаатар хотынхоо өвлийн цэлмэг хөх тэнгэрийг тольдон харах цаг хугацаа удахгүй гэдэгт миний бие итгэлтэй байна.

Таны хүссэн газарт бид тав тухыг бэлэглэх болно.