Бидний тухай

Монгол улсад олон жилийн турш нүүрлээд буй агаар, орчны бохирдлыг арилгах зорилгоор “Газком” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн Халаалтыг шийдэж буй олон улсын туршлагуудыг судлан, “Хийн Шийдэл” төслөө 2018 онд эхлүүлж байсан түүхтэй.

Манай компани ISO14001 стандартыг мөрдөж, байгальд ээлтэй, аюулгүй ажиллагааны тал дээр дэлхийд тэргүүлж буй Япон технологийг Монголдоо нутагшуулж байна.

Бид газар зүйн байршил, цаг уур, объектын хэмжээг үл харгалзан хийн халаалтын тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээ, хийн хангамж, ашиглалтын цогц үйлчилгээг таны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн үзүүлж байна.