Гал түймэр унтраах, аврах 74-р анги
2021-02-26
Бидний Агаарын бохирдлыг арилгах Хийн шийдэл төслийн маань аян үргэлжилсээр.
Та бидний амь нас, эд хөрөнгө, эрүүл энхийн төлөө мөнхийн манаанд байдаг Гал түймэр унтраах, аврах 74-р анги нүүрсэн халаалтаа зогсоож, хийн халаалтын дэвшилтэт технологи руу бүрэн шилжүүлснээр жил бүр 240 тонн түүхий нүүрсийг шатааж агаарт 643 тонн СО2, хөрсөнд 53 тонн үнс хаяж бохирдуулдаг байсныг арилгаж, алба хаагчид маань эрүүл, цэвэр орчинд ажиллаж, байнгын бэлэн байдалд байх ёстой машин, техник нь хөлдөж, царцахгүй тасралтгүй дулаанаар хангагдан, та бидний аюулгүй байдлын төлөө цаг алдалгүй бэлэн байх нөхцөл бүрдлээ.
Манай компаний Нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулж буй аян үргэлжилсээр…