Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 114-р сургууль
2021-02-26
Улаанбаатар хотын ялангуяа гэр хорооллын орчинд амьдарч буй бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд маань бохир, эрүүл бус орчинд сурч хүмүүжиж байна.
Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 114-р сургуулийг нүүрсэн халаалтыг нь халж хийн халаалтын дэвшилтэт технологи руу бүрэн шилжүүллээ. Тус сургууль нь нийт 1600 сурагч, 110 багш, ажилчидтай байгууллага юм.
Нүүрсэн халаалтаа зогсоон хийн халаалтанд шилжсэнээр уг сургууль нь жил бүр 580 тонн түүхий нүүрсийг шатааж агаарт 1554 тонн СО2, хөрсөнд 127 тонн үнс хаяж бохирдуулдаг байсныг бүрэн зогсоож 1600 хүүхэд, 110 багш, ажилчид цэвэр агаараар амьсгалж, эрүүл орчинд сурч хүмүүжих, ажиллаж амьдрах боломжтой боллоо.
Утаагүй, Эрүүл, Цэвэр хотын төлөө хамтдаа.
Бидний утаатай тэмцэх аян үргэлжилсээр…