АЮУЛГҮЙН АЖИЛЛАГААНЫ ЦОГЦ СИСТЕМ

Манай компани хийн тоног төхөөрөмжийн аюулгүйн ажиллагааг хангах үүднээс аюулгүйн горимтой хяналтын системийг цогцоор нь суурилуулдаг. Энэхүү системийн тусламжтайгаар ирээдүйд үүсч болх эрсдэлээс урьдчилан сэргийлэх бөгөөд дулааны системийн хэвийн ажиллагааг цаг, минут, секундаар хянах боломжтой. Ингэснээр хэрэглэгчид өөрсдийн хийн хэрэглээний зардлаа хэмнэж чадна.

ХИЙН ТООЛУУР

Олон цагийн турш тасралтгүй ажлуулсан тохиолдолд өөр дээрээ хийн хэрэглээг хязгаарлах функцтэй. /Хэрэв унтраахаа мартаад хэт олон цаг ажлуулбал/ Хийн урсгалын даралтын зөрүүг мэдрэх функцтэй. Бага хэмжээний хий алсан ч түүнийг мэдрэх функцтэй Хийн тоолуур нь гэр дотор суурилуулагдах хийн мэдрэгчтэй холбогдон ажиллах бөгөөд хэрэв гэр дотор хий алдсан тохиолдолд хий алдаж байна гэсэн мэдээллийг хийн тоолуурлуу өгснөөр хийн тоолуур баллоноос ирж буй хийн урсгалыг хаана.

АВТОМАТ ШИЛЖҮҮЛЭГЧ
Автомат шилжүүлэгч нь хийн баллоноос ирж байгаа өндөр даралтыг бага даралтруу шилжүүлнэ. Хэрэглээний баллон дуусахад нөөцийн баллонруу шилжүүлнэ.
ӨНДӨР ДАРАЛТЫН ХАР ХООЛОЙ
Өндөр даралтын хар хоолой нь хийн баллоноос гарч байгаа эндэр даралтын хийг автомат шилжүүлэгчрүү дамжуулах үүрэгтэй. Хаймран хоолойн холболт салвал мэдрэх функцтэй. Хэрэв баллон байгалийн болон гадны хүчин зүйлын улмаас унах тохиолдолд өндөр даралтын хоолойн үзүүрийн түгжигч нь баллоны амсарыг түгжиж хий алдахаас сэргийлнэ.
НӨӨЦИЙН БОЛОН ХЭРЭГЛЭЭНИЙ БАЛЛОН

Илүүдэл даралтыг гадагшлуулдаг хавхлагатай. Бид хүйтны улиралд тохируулан -360С ХЭМ хүртэл ууршдаг 96.5%-аас дээш агууламжтай пропан хийгээр хэрэглэгчдэд нийлүүлэх бөгөөд хийн хэрэглээг тасалдуулахгүйн тулд нөөцийн баллоныг давхар суурилуулдаг. Нэг баллон: 100л