Нөөц цахилгаан үүсгэвэртэй байх |
Цахилгаан тасарсан үед түр ажиллах зориулалт бүхий төхөөрөмж /Генератор 4,5kW – 16kW/ |
|
Галаас урьдчилан хамгаалах хэрэгсэл, галын хортой байх |
Хийн аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу – эд хариуцагчийн үүрэг /100 кг LPG тутамд 4кг Галын хортой байна/ |
|
Цахилгаан монтаж хэвийн ажиллагаатай байх |
Автомат таслагч хэвийн ажиллагаатай, мөн цахилгаан бүх тоноглол газардуулгатай байх ба галын ямар нэг эрсдэлгүй |
|
Халаалтын хийн зуухнууд, узель суурилуулах байртай байх |
Халаалтын хийн зуухнууд, узель суурилуулах дундажаар 3х4м бүхий талбайтай обьектийн 1 давхарт байрлах гадна ханатай өрөө |
|
Баллон байрлуулах дулаан байртай байх |
Баллон байрлуулж болох хамгийн багадаа 1х2м бүхий талбайтай, +5С дээш дулаантай, үндсэн барилгаас тусдаа хаалга, цонхтой, ЕХ цахилгаан гэрлийн монтажтай өрөө |
|
Сантехникийн узель, насос шугам хоолойн ажиллагаа хэвийн байх |
Тухайн объектийн сантехникийн узель нь инженерийн тооцоотой битүү системтэй, насос тоноглол ямар нэг ажиллагааны доголдолгүй байх ба 600 дээш метр квадрат бүхий объект нь заавал 1-2 дугаар хэлхээтэй байна. |
|
1 дүгээр хэлхээ болон халаалтын шингэн нь ус бол шүлтлэг, бохирдолгүй байх |
Шүлтлэг ихтэй болон бохирдолтой систем нь халаалтын ашигт үйлийн коффцентийг бууруулдаг тул ахуйн тосол юм уу эсвэл хатуулга, бохирдол шүүх шүүр заавал байна. |
|